Тамд очсон тэмдэглэл

Миний зүрхний цохилт аажмаар суларсаар сүүлийн цохилтын чимээг сонсох агшинд СҮНС минь зугуухан тэнгэр өөд хөөрөв. Ядаж байхад хувцасгүй жиндэж даараад байна шүү, бас өлссөн гэж жигтэйхэн... Хамгийн хачирхалтай нь би НАС БАРЖ байгаадаа итгэхгүй байсан. Ингээд нэг л мэдэхэд буян нүгэлээ дэнслүүлэхээр тэнгэрийн элчийн сайдын яамаар орж элчингийн өмнө ирлээ. Элч: -Ганхүү! чи тамруу явахад бэлэн үү? Би: -Юу гэнээ, Би хүмүүст муу санаж яваагүй, Бурхан багшийн сургааль маанийг бясалгаж бас болоогүй Шри Шри багшийн бясалгалд явж байсан шүүдээ. /ээрэв/ Элч: -Май энэ чиний өнөө шөнийн там руу зорчих галт тэргийн тасалбар! Цаг нь болохоор галт тэрэг чамайг авахаар ирнэ. Би: - Ээ тэнгэр минь гэж, би өчигдөрхөн блогоо хөтлөнгөө найз Бито-тойгоо ганц хоёр үг сольсон юмсан. Юу болох нь энэ вэ? Цаг ч гунигтай гэгчийн цохилно, эргэн тойронд далавчтай далавчгүй танихгүй хүмүүс тэнгэр газарлуу яаран зүглэнэ. БҮҮҮҮҮҮҮҮҮҮ БҮҮҮҮҮҮҮҮҮҮ явах цаг болж... Галт тэрэгний цаанаас хүйтнээр мишээх хөх царайтай өвгөн над руу жуумалзан ширтэнэ. Би ч байдаг чадлаараа зугатааж ч үзлээ. Нэмэр алга. Аль хэдийн баригдаад хүчээр суугдчлаа тэнгэр минь гэж... Галт тэрэг санасныг бодвол тохилог боловч хамт сууж байгаа хүмүүс ий ий ий ий ёстой аймаар... Тэд бие бие лүүгээ харахгүй, за яахав харая гэвэл хялааж байгаа нь цаанаа л зэврүүн. Амьд ахуйдаа цонхны цаана зундаа сайхан ногоон уулс өнгөрч өвөлдөө цагаан цас хаялан байхыг харж байснаа дурсан жирэлзэн өнгрөх уйтгарт харанхуй үнс нурамуудыг санаа алдан ширтэнэ. Буух цаг минь боллоо бугаад харсан чинь ЭЭ БҮҮ ҮЗЭГД! Монголын ирээдүй там байх уу? диваажин байх уу? бидний сонголт мэргэн байх болтугай

 

мэдээллийн эх үүсвэр:   http://ganxvv.blog.banjig.net

улсын нууц 1:100000 масштабтай зураг
Монголд нууц vлдсэн vv?
Д.ЗАЯАБАТ (2005-10-21)

�-БНХАУ-ын хоёр иргэн энэ сарын 5-нд Замын-Үvд дэх хилийн боомтоор улсын нууцад хамаарах 1:100000-ны масштабтай байр зvйн зураг авч гарахыг завджээ. Тэдэнд энэ зургийг “Алтан дорнод Монгол” компанийн геологич Н.Л.Бабкин гэдэг хvн өгсөн байна. Зурагт Дархан-Уул аймгийн Шарын голын орчмын газрыг тэмдэглэсэн аж.

�-Газрын харилцаа, геодези, зураг зvйн газраас мөн л улсын нууцад хамаарах байр зvйн зураг бvхий компьютерийн� диск алдагдав. Цагдаа, тагнуулынхан энэ хэргийг шалгаж байгаа ч диск олдсон эсэх талаар ямар нэг мэдээлэл алга.

Энэ мэтээр дурдаад байвал улсын нууцын зэрэглэлд� хамаарах чухал баримт, байр зvйн зураг алга болсон уртаас урт жагсаалт гаргаж болно. ТЕГ-т хадгалж байсан архивын чухал баримтууд хэдэн ботиороо айлын тагтан дээр байж байсан тохиолдол ч бий. Энэ бvхнээс vзвэл Монголд харийнхнаас нууцлаад байх зvйл ер нь vлдсэн болов уу.

Гадаадын тусгай албад бидний салан задгай байдлын хажуугаар нvдээ аниад өнгөрнө гэж лав байхгvй. Улсын нууцад хамаарах байр зvйн зураг алга болсон, гадаадын иргэд хилээр авч гарахыг завдсан тухай байсхийгээд сонсогдох боллоо. Баригдсан, дуулдсан нь тэр болохоос нууцад хамаарах хэчнээн хуудас зураг, баримт харийнхны гарт орсныг vнэндээ хэлж мэдэхгvй.

Оросууд Монголын байр зvйн зургийг дэлхийгээр нэг зарж байна
Улсын нууцад� хамаауулаад� байгаа�1:100000-ны масштабтай байр зvйн зурагт чухам юу тэмдэглэгдсэн байдаг бол. Ийм масштабтай� зураг� нэлээд өндөр нарийвчлалтайд тооцогддог. Тухайн газар орны координат, цэвэр усны ундарга, зам, гvvр, цэрэг, иргэний байгууллагын зарим объектыг энд тэмдэглэсэн байдаг.

Гvvрийг гэхэд л ямар материалаар хийсэн, хэдэн метр урт, хэчнээн тоннын даацтайг нь хvртэл тусгасан байдаг. Ийм зураг харийнхны гарт орвол хамгийн vнэтэй мэдээлэлд тооцогдох нь гарцаагvй. 1:100000-ны масштабтай байр зvйн зургийг 1940-өөд оны дундуур Оросын мэргэжилтнvvдийн тусламжтайгаар хийж, тус улсад хэвлvvлжээ. Тvvнээс хойш дахин шинэчлээгvй юм гэсэн.

Тэгэхлээр бидний нууц гээд байгаа байр зvйн энэ зураг ах нарт бvрэн эхээрээ бий. 2000 оны эхээр ийм зургийг Оросын интернэтийн нэгэн� сайтад байрлуулж борлуулах гэж байгаа талаар дурдсан нь тухайн vед багагvй шуугиулсан. Үvнийг цагдаа, тагнуулынхан шалгасан эсэх нь мэдэхгvй. Тvvнээс хойш 1:100000-ны масштабын байр зvйн зураг зарна гэсэн зарлал интернэтэд хэд хэдэн удаа гарчээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн албаны нэг ажилтан ийм нэгэн сайтад ханджээ. Гэтэл Монголын 1:100000-ны масштабын байр зvйн зургийн нэг хуудсыг 20 ам.доллараар зарна гэж vнэ хаялцаж байсан аж.

Тvvнээс гадна АНУ, Японд ч ийм зураг зарагдаж байсан гэх. ОХУ-ын холбогдох байгууллагуудад хандаж байр зvйн зургаа авах талаар ямар арга хэмжээ авсан нь vнэхээр тодорхойгvй. Зарим хvний өгvvлснээр оросууд нэлээд их хэмжээний төлбөр нэхэмжилнэ гэдгээс� манайхан эмээгээд байдаг юм гэсэн.

Нууцын зэрэглэлийн зураггvй геологич, уул уурхайн компани бараг vгvй
Улсын нууцын тухай хуульд зааснаар 1:100000-ны масштабтай байр зvйн зургийг ТЕГ-ын хяналтад тодорхой хэдхэн газарт хадгалуулж, эрх бvхий цөөн албан тушаалтан ашигладаг байсан нь саяхан. Ийм зураг 1990-ээд оноос өмнө аймаг бvрт ганц хоёрхон байсан аж. Газрын албаныхан, геологийнхон энэ зургийг хамгийн өргөн хэрэглэгч нь.

Тиймээс дотроо нууцын эрхлэгчтэй байх бөгөөд тэр нь ТЕГ-аас зөвшөөрөлтэй, итгэмжлэгдсэн албан тушаалтанд хууль танилцуулж, гарын vсэг зуруулан, дэргэд нь сууж байгаад� vзvvлдэг байсан гэдэг. Хэрэв ямар нэг юм болбол улсын нууцтай холбоотой бичиг баримт, газрынн зураг vзсэн цөөн хэдэн хvн байх тул буруутныг дор нь илрvvлдэг байжээ. Ийм хатуу чанга хяналт дор vзvvлдэг байсан нууц зураг бусдын гарт амархаан “олзлогдчихоод” байгаагийн учир юу вэ.

“Ашигт малтмалын лиценз эзэмшигч хэдэн зуугаараа байгаа. Ер нь 100000-ны масштабтай зураг харж байж л геологийн ажил хийдэг” гэж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн албаны мэргэжилтэн өгvvлэв. Тэгвэл Улсын мэргэжлийн хяналтын газрын нэгэн байцаагч “Нууцын зэрэглэлтэй зураг vзэх, ашиглах явдал 1990 оноос хойш төлбөртэй болсон.

Тэр vед нэг хуудас зургийг нэг удаа vзэхэд 300 гаруй төгрөг байсан. Одоо vнэ нь хэд дахин нэмэгдсэн биз. Ийм зургийг геологчид, уул уурхайн компанийнхан хэдэн сараар авч явах нь бий. Тиймээс нэлээд хэмжээний� мөнгө төлөх хэрэгтэй болно. Нэг авсныгаа хувилаад авчихвал өөрт нь ашигтай нь мэдээж.

Иймэрхvv маягаар нууцын зураг алдагдсан байхыг vгvйсгэхгvй. Скайнераар хувилаад компютертээ тоон хэлбэрт оруулан хадгалсан байдаг гэж дуулсан. Манай албанаас уул уурхай, газрын албаныханд шалгалт хийх бvртээ улсын нууцад холбогдох газрын зураг бусад бичиг баримтыг vздэг. Гэсэн ч ямар нэг зөрчил илрvvлж байгаагvй, илрvvлэх боломж ч байхгvй” гэлээ.

Нууцын зэрэглэлд хамаарах� зургийг ашиглуулахдаа төлбөртэй болгон, аймгуудад хадгалж байсан зургийг хvртэл Геодези, зураг зvйн газарт татан авчээ. Ийм зураггvйгээр геологи хайгуул, газрын албаны ажил хийх боломжгvй байдаг аж. Энэ vеэр зарим нэг зураг алдагдсан байхыг ч эх сурвалж vгvйсгэсэнгvй.

100000-ны зургийг нууцын зэрэглэлээс хасъя
Ийм саналыг геологчид, газрын албаныхан тавьдаг аж. “Нэгэнт хаа сайгvй тарсан, интернэтэд хvртэл байгаа зvйлийг нууцлаад яах юм бэ. Аль 1940-өөд онд хийсэн� энэ зурагт тэмдэглэсэн олон зvйл өөрчлөгдсөн. Тvvнээс гадна хиймэл дагуулын зураг өндөр нарийвчлалтай болсон шvv дээ” гэж тэд тайлбарлаж байна. Энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаад� 1:100000-ны зургийг улсын нууцаас гаргах нь зvйтэй гэж vзсэн байна.

Гэсэн ч УИХ, Засгийн газрын гишvvд энэ саналыг хvлээж аваагvй тул нууцад vлдсэн аж. Харин дээрх зурагт тэмдэглэгдсэн стратегийн ач холбогдол бvхий объектуудыг арилгаад газрын алба, геологийнхонд нийтийн зориулалтаар гаргахаар� төлөвлөж буй юм байна. Энэ зураг нь тэгш өнцөгт, координат заасан тэмдэглэгээгvй байх аж. Үvнийг Газрын харилцаа, геодези, зураг зvйн газарт бэлтгэж байгаа бөгөөд эндээс нууц зураг бvхий компьютерийн диск алдагдсан нь томоохон асуудал vvсгээд байгаа юм.

 

Мэдээллийн эх үүсвэр www.mongolnews.mn

(Нийт: 4)
Powered by BBlog